Дэлхий дахинд онлайн ажил нь улам бүр түгээмэл болж, гэрээсээ ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо өссөөр байна. Гэхдээ ажилд орохын тулд хамгийн түрүүнд “CV” буюу ажлын намтар зөв, оновчтой байх ёстой. Ялангуяа онлайн ажилд зориулсан CV нь улам онцлог, оновчтой мэдээлэлтэй байх шаардлагатай.
Онлайнаар ажил хайхад тохирсон CV ямар байх ёстой вэ?
Онлайн ажлын орчинд:
-
Хэт урт, нуршсан CV уншигчид таалагддаггүй.
-
Бүтээлч, тодорхой, “цаад хүн” ойлгохоор товч байх хэрэгтэй.
-
Тухайн ажлын шаардлагад чадвар болон туршлагаа оновчтой тохируулсан байх нь чухал.
CV-д заавал багтах ёстой хэсгүүд
Хувийн мэдээлэл
-
Овог, нэр
-
Утасны дугаар, и-мэйл
-
Оршин суугаа хот, улс
-
LinkedIn, Portfolio хаяг (байгаа бол)
Зорилго (Career Objective)
-
Богино, тодорхой 1-2 өгүүлбэрээр яагаад энэ ажилд тохирох гэдгээ илэрхийл.
Жишээ: “Надад Excel болон онлайн судалгаа хийх чадвар сайн хөгжсөн бөгөөд дата оруулалтын онлайн ажилд туршлага хуримтлуулах хүсэлтэй байна.”
Чадварууд (Skills)
Онлайн ажилд хэрэгтэй ба мэргэжлийн чадваруудаа жагсаа.
-
Англи хэлний унших, бичих чадвар
-
Цагийн менежмент, багтай ажиллах гэх мэт..
Боловсрол
-
Сургуулийн нэр, суралцсан хугацаа, мэргэжил
-
Гүйцэтгэсэн онлайн курс, сургалтууд (Coursera, Udemy гэх мэт)
Ажлын туршлага
-
Хийж байсан ажлын нэр, байгууллагын нэр, хугацаа
-
Тодорхой гүйцэтгэсэн үүрэг, амжилт, хариуцсан зүйлс
💡 Онлайн фрийланс ажлууд, сайн дурын үйл ажиллагаа, хувийн төсөл зэрэг нь туршлага тооцогдоно.
CV-г анхаарал татахуйц болгох зөвлөмжүүд
-
Canva, Zety, Novoresume зэрэг CV template ашиглавал үзэмжтэй, сонирхол татна.
-
PDF формат руу хөрвүүлж илгээх нь хамгийн найдвартай.
-
Грамматик алдаагүй, хэт урт биш байх нь чухал.
Танд CV байхгүй бол яах вэ?
Та OnlineOffice.mn платформ дээр бүртгүүлж, CV-г онлайнаар бөглөж үүсгэх боломжтой. Мөн бидэнтэй холбогдон CV зөвлөгөө, загвар татах, үнэгүй загвар авах боломжтой.
